Зайны Сургалтын Төв

МУБИС, Японы Нагоя Их сургуулийн "Хүүхдийн хөгжлийг дэмжих төв"-өөс "ОЮУНЫ БЭРХШЭЭЛ: судалгаа, бодлого, хэрэгжилт" сэдэвт олон улсын онлайн зөвлөгөөнийг МУБИС-ийн "Зайны сургалтын төв" (А байр, 203)-д зохион байгуулсан. Үндсэн илтгэлийг "Америкийн оюуны бэрхшээлийн холбоо"-ны гүйцэтгэх захирал доктор Найгрэн Маргарэт тавьсан бөгөөд энэхүү зөвлөгөөнд МУБИС, Нагоя Их сургууль, манай улсын тусгай сургуулийн багш нар, Багшийн сургуулийн эрдэмтэн багш судлаачид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид, тус салбарын эмч нар оролцон илтгэл хэлэлцүүлэв.