Зайны Сургалтын Төв

Зайны сургалтын төвүүд онлайн хэлэлцүүлэг хийлээ

 

БСШУСЯ, "Дээд боловсролын шинэчлэл" төслийн нэгж, МУБИС, МУИС-ийн харьяа Завхан сургууль, Ховд ИС, Дорнод ИС, МУБИС-ийн харьяа Архангайн Багшийн сургуулиуд өөрсдийн Зайн сургалтын төвийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар ОНЛАЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг 6-р сарын 7-ны өдөр 17:00-20:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгээр зайны сургалтын төвүүдийн 2017-2018 оны хичээлийн жилд гүйцэтгэсэн ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн, төвүүд өөрсдийн туршлагаа хуваалцаж, 2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцав. Хэлэлцүүлэгт оролцогчид баруун, зүүн, төвийн бүсэд орших их, дээд сургуулиуд ийнхүү онлайнаар холбогдон цаг хугацаа, орон зайнаас үл хамааран нэг зэрэг ижил мэдээлэл солилцон, хамтарч үр бүтээлтэй ажиллах боломж бүрдсэнд, дэвшилтэт олон зүйлүүд бий болж байгаад тааламжтай байгаагаа илэрхийлж байв. Ингээд хэлэлцүүлэгт оролцсон БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, профессор А.Эрдэнэбаатар /ШУТИС/, доктор Ч.Лодойравсал/МУИС/ , МУБИС-ийн ЗСМТТ-ийн дарга доктор Л.Мөнхтуяа, "Дээд боловсролын шинэчлэл" төслийн мэргэжилтэн Алтантуяа нар болон онлайнаар холбогдсон их сургуулиудын удирдлага, багш нарын төлөөлөл, зайны сургалтын төвийн ажилтнууддаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.